БНСУ-ОЛОН УДААГИЙН ЗОРЧИХ ВИЗ ОЛГОХ ТУХАЙ

Энэ хэсэгт БНСУ-д нэвтрэх олон удаагийн визэнд хамрагдах хүмүүс, олон удаагийн визийн мэдээлэл, виз мэдүүлэх болон хариу авах, олон удаагийн виз мэдүүлэхэд анхаарах зүйлс, бүрдүүлэх материал, OECD-ийн гишүүн орнууд зэрэг мэдээллүүдийг оруулсан болно.

ОЛОН УДААГИЙН ВИЗЭНД ХАМРАГДАХ ХҮМҮҮС :

  1. Төрийн албан хаагч эсвэл төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж буй хэлтсийн дарга батүүнээс дээш албан тушаалтан
  2. БНСУ-д тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн компанийн үйлчлэгч мөн хэлтсийн дарга батүүнээс дээш албан тушаалтан
  3. БНСУ-д сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа эсвэл нийт таваас дээш  удаа зорчсон хүн
  4. БНСУ-тай хамтран эрдэс баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгжбайгуулах мөн БНСУ-ын улсын аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар солонгост зорчин, гэрээхэлэлцээр хийх гэж буй хүн
  5. БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон МУ-ын иргэн ба түүний үр хүүхэд
  6. OECD (Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага)-ын гишүүн оронд оршин суухзөвшөөрөлтэй иргэн мөн OECD-ын гишүүн оронд (БНСУ-аас бусад) сүүлийн хоёр жилд хоёроосдээш удаа зорчсон хүн
  7. Олон улсын төлбөрийн кредит карт эзэмшигчид дотроос VIP хэрэглэгч (“Gold”, “Platinum” картэзэмшигч)
  8. Төр засгийн тусгай болон өндөр албан тушаалтны хувьд Дипломат төлөөлөгчийн газрын даргынхүлээн зөвшөөрч буй хүн (Үүнд: Томоохон аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагатай ажилтан хамрагдана)
  9. Бизнес(C-2), нийтлэг (C-3) статусын олон удаагийн зорчих визтэй хүний эхнэр, нөхөр, насандхүрээгүй хүүхэд
  10. Эмчилгээ, амралт сувилалд эмчлүүлэх зорилгоор солонгост хэвтэж эмчлүүлэх гэж буй өвчтөнболон тухайн өвчтөнийг асрах зорилготой өвчтөний эхнэр, нөхөр, үр хүүхэд болон эцэг, эх,эмээ, өвөө

 

ВИЗНИЙ ТӨРӨЛ :

1-9 : Хүчинтэй хугацаа 1 жил, солонгост байх хугацаа 30 хоногийн олон удаагийн зорчих виз

10 :  Хүчинтэй хугацаа 1 жил, солонгост байх хугацаа 90 хоногийн олон удаагийн зорчих виз

 

ВИЗ МЭДҮҮЛЭХ БА ХАРИУ АВАХ :

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ : Даваа-Баасан гаригуудад 09:30-12:00 цаг

ХУРААМЖ : 80 ам доллар (Нэг удаагийн визний хураамжтай адил Хаан банкны салбаруудад тушаана.)

ХАРИУ ОЛГОХ : Виз мэдүүлсэн өдрөөс хойш хоёр долоо хоногийн дараа тухайн гаригийн 16:30-д олгоно

 

ОЛОН УДААГИЙН ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС :

  • Виз мэдүүлэгч нь олон удаагийн виз мэдүүлж байгаа тухай өргөдлөө өгөхөөс гадна аль ангилалд хамаарах, зорчих зорилгоо тодорхой бичнэ.
  • Виз мэдүүлэгч нь БНСУ-д өмнө нь зорчиж байхдаа БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас анхааруулга авч байсан (Хууль дүрэм зөрчин торгууль төлж байсан гэх мэт) болон түүнээс дээш хэмжээний шийтгэл хүлээж байсан тохиолдолд олон удаагийн зорчих виз олгох боломжгүй.
  • БНСУ-д хууль бусаар оршин суух магадлалтай эсвэл БНСУ болон МУ-ын эрх ашигт саад учруулах үйлдэл хийж болзошгүй этгээдэд олон удаагийн зорчих виз олгохоос татгалзана.
  • Олон удаагийн зорчих визийг мэдүүлэхдээ бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.

 

 

ОЛОН УДААГИЙН ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ :

Төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж буй хэлтсийн дарга ба түүнээс дээш албан тушаалтан

  • Төрийн албан хаагч: Ажлын газрын тодорхойлолт, төрийн албан хаагчийн үнэмлэхний хуулбар
  • Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтан: Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ажлын газрын тодорхойлолт, төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтны үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

 

БНСУ-д тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн хувьцаат компани (МИАТ)-ийн үйлчлэгч ба хэлтсийн дарга түүнээс дээш албан тушаалтан

  • Ажлын газрын тодорхойлолт
  • МИАТ-ын ажлын газрын  үнэмлэхний хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

 

Сүүлийн хоёр жилд БНСУ-д дөрвөөс дээш удаа, эсвэл нийт таваас дээш удаа зорчсон хүн

  • БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас олгосон хилээр орж гарсан тухай тодорхойлолт эсвэл хилээр орж гарсныг нотлох баримт (Виз болон Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тамганы дардастай гадаад паспорт, хуулбарын хамт мэдүүлэх)

 

БНСУ-ын талтай хамтран эрдэс баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын улсын аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар зорчин, гэрээ хэлэлцээр хийх гэж буй хүн

  • БНСУ-д ашигт малтмал, эрчим хүч олборлох, борлуулахтай холбоотой гэрээ эсвэл БНСУ-ын холбогдох компанийн урилга болон эрдэс баялаг, эрчим хүчний үйл ажиллагаа явуулж буй тухай компанийн нотлох бичиг баримт

 

БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон МУ-ын иргэн ба түүний хүүхэд

Гэрлэлтийн гэрчилгээ ба гэр бүлийн холбоог нотлох бичиг

  • Гэрлэлтийн баталгаа (солонгос)
  • МУ-ын гэрлэлтийн баталгаа (УБЕГ)
  • Эцэг/эх/ нь БНСУ-ын иргэн болохыг батлах бичиг (солонгос талын гэр бүлийн холбоог нотлох баримт)

 

OECD-ын гишүүн оронд байнга оршин суугч, эсвэл OECD-ын гишүүн оронд (БНСУ-аас бусад) сүүлийн хоёр жилд хоёроос дээш удаа зорчсон хүн

  • Тухайн улсад байнга оршин суугч, цагаач иргэн болохыг нотлох бичиг
  • Тухайн орны хилээр орж гарсныг нотлох баримт (Виз болон Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тамганы дардастай гадаад паспорт, хуулбарын хамт)

 

Олон улсын төлбөрийн кредит карт эзэмшигчид дотроос VIP хэрэглэгч (“Gold”, “Platinum” карт эзэмшигч)

Картын компанийн YIP хэрэглэгч болох тухай нотлох бичиг

  • “Gold” , “Platinum” карт ашигласан нэг жилийн доторх гүйлгээний дансны хуулга
  • Төлбөрөө цаг тухайд нь төлж байсан хэрэглэгч гэдгийг нотлох бичиг

 

Төр засгийн тусгай болон өндөр албан тушаалтны хувьд Дипломат төлөөлөгчийн газрын даргын хүлээн зөвшөөрч буй хүн (Үүнд: Томоохон аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагатай ажилтан хамрагдана)

  • Ажлын газрын тодорхойлолт эсвэл албан тушаалыг нотлох бичиг

 

Бизнес(C-2), нийтлэг (C-3) статусын олон удаагийн зорчих визтэй хүний эхнэр, нөхөр, түүний насанд хүрээгүй хүүхэд

Эхнэр, нөхөр, хүүхэд гэдгийг нотлох бичиг

  • Төрөл садангийн лавлагаа бичиг (УБЕГ)
  • Олон удаагийн виз эзэмшигчийн визний хуулбар

 

Эмчилгээ хийлгэх болон амралт сувилалд эмчлүүлэх зорилгоор солонгосын эмнэлэг, амралт сувиллын газарт хэвтэж эмчлүүлэх гэж буй өвчтөн, өвчтөнийг асрахаар солонгос улсад зорчиж буй өвчтөний эхнэр, нөхөр, үр хүүхэд болон ойрын төрөл садан

Эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатайг нотлох эмчийн тодорхойлолт, эмнэлгийн онош зэрэг нотлох материал

  • Солонгосын эмнэлэг болон амралт сувиллын эмчийн эмчилгээ хийлгэх тухай тодорхойлолт
  • МУ-ын аль нэг нэгдсэн эмнэлгийн онош, орчуулгын хамт (урт хугацааны эмчилгээ хийлгэхийг шаардсан агуулгатай байна)
  • Эмчилгээ, сувилгаа хийлгэхэд болон, Солонгост байх хугацаанд шаардагдах зардал гэх мэт санхүүгийн чадварыг нотлох материал (Эрүүл мэндийн даатгал төлдөг эсэх, банкны баталгаа болон орлого тодорхойлох бичиг зэргийг нийтэд нь харгалзан эмчилгээний төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тодорхойлно)

 

Эхнэр, нөхөр, үр хүүхэд, төрөл саданг нотлох баримт

  • Төрөл садангийн лавлагаа (УБЕГ)

 

※ Нэмэлт зүйл:

Бизнес(C-2) ангилалын олон удаагийн виз мэдүүлэгч нь дээр дурьдсан бичгээс гадна бизнес эрхэлж буйг нотлох бичиг баримт өгнө.

  • Бизнес эрхэлж буйг нотлох бичиг: Ажлын газрын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, татварын албаны тодорхойлолт, бараа таваар оруулж ирснийг нотлох гаалийн бичгийн эх хувь (B/L эх хувь ) гэх мэт.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s