КАНАД ВИЗ-АЖИЛ ХЭРГИИН ЗОРЧИГЧ

Канад Улс дахь харилцагч талын ирүүлсэн урилга. Урилгыг өргөдөл гаргагчтай ажил хэргийн шууд холбоотой ажиллах байгууллагаас ирүүлсэн байна. Үүнд ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж байгаа болон зуучлан оролцож байгаа аливаа гуравдагч этгээдийгтооцохгүй. Урилга бүхий албан захидалд дараахи мэдээллийг багтаасан байна:

• Урьсан байгууллагын ажилтны бүтэн нэр, албан тушаал, албан газрын хаяг, харилцах утас, факсын дугаар;

• Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтах бүх хүний нэр, албан тушаал болон тэдгээрт ажил олгогчдын нэрс;

• Хэрэгжүүлэх албан ажил эсхүл худалдааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг урьсан шалтгааныг тусгасан товч тайлбар;

• Аялалын үргэлжлэх хугацаа мөн түүний дэлгэрэнгүй төлөвлөгөө;

• Аялалтай холбогдох нийт зардлыг хэн хариуцаж байгаа талаархи тодорхойлолт; болон

• Холбогдолтой бол, Канадын уригч тал ба Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд байгуулагдсан гэрээ буюу/эсхүл хэлэлцээр, түүнчлэн тэдгээрийн хооронд хийгдсэн арилжааг нотлох баримт бичгүүдийн хуулбарууд.

 

Канад Улсад хөрөнгө оруулахаар зорьж байгаа бизнес эрхлэгчид тухайн төлөвлөсөн хөрөнгө оруулалтад шаардагдах хангалттай хөрөнгөтэйг нотлох баримт (ж: аж ахуйн нэгжийн бүртгэл, хамтрагчдын дүрэм, компанийн татвар төлсөн баримт, худалдааны гэрээ, санхүүгийн тайлан тэнцэл, компанийн танилцуулга г.м).

 

Албан паспорттай зорчих хүмүүсийн хувьд

• Монгол Улсын Гадаад Хэргийн Яамны аялалын зорилгыг дэмжсэн нот бичиг.

• Канад улсад зорчих аялалын төлөвлөгөө зөвшөөрөгдсөн тухай Монголын ажил олгогчын гарын үсэгтэй байгуулагын албан толгой бүхий цаасан дээр бичигдсэн захидлын эх хувь. Энэхүү захидал нь:

o Аялалын зорилго;

o Монгол хэл дээр бичигдсэн ажил олгогчийн нэр, хаяг мөн утас, факсийн дугаар;

o Өргөдөл гаргагчийн албан тушаал, цалин ба ажилд орсон он, сар, өдөр;

o Уг аялалтай холбогдох бүх зардлыг хэн хариуцах зэргийг тусгасан байвал зохино.

• Монгол дахь хөрөнгийн баталгаа (ж: орон сууц өмчлөлийн гэрчилгээ, автомашины бүртгэлийн гэрчилгээ, банкны дэвтэр г.м).

• Уригч этгээдтэй хамтран явуулж буй одоогийн болон цаашид хийхээр зорьж буй бизнесийн харилцааг харуулсан бусад баримт бичиг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s