Оюутны виз хэрхэн мэдүүлэх вэ?

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам АНУ-ын их сургууль, коллежид суралцахыг сонирхож байгаад тань талархахын ялдамд таныг суралцах боломжтой гэж найдаж байна. Энэхүү мэдээллийн хуудас нь оюутнуудад оюутны виз хэрхэн мэдүүлэх явцын талаар мэдээлэл өгнө. 

АНУ-д суралцах хусэлтэй монголчууд F-1 эсвэл J-1 цагаачлалын бус оюутны виз мэдуулэх ёстой. Энэ төрлийн визийг магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид суралцах хусэлтэй виз мэдүүлэгчдэд олгодог. Харин урт хугацаагаар, зөвхөн англи хэлний сургалтанд хамрагдахаар виз мэдүүлж байгаа тохиолдолд виз олгох магадлал маш бага болохыг сайтар анхаарна уу.

Ерөнхий мэдээлэл авахын тулд АНУ-ын Төрийн департментийн http://evisaforms.state.gov/ хаягаар орж узнэ уу.

Виз хэрхэн мэдүүлэх вэ?

АНУ-д сургалтын хөтөлбөрөө эхлэх хугацаанд амжиж очихын тулд АНУ-ын сургалтын хөтөлбөр төдийгүй визний мэдүүлгээ эртнээс төлөвлөж эхлэхийг бүх суралцагчдад Элчин сайдын яам зөвлөж байна. Суралцагч нь шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн бол сургалтын хөтөлбөр эхлэх хугацаанаас 120 хоногийн өмнө виз мэдүүлж болно.

Та визний ярилцлагад бэлтгэхийн өмнө дараах 6 алхамыг анхааралтай уншина уу.

• 1-р алхам: Сургуулиасаа I-20 маягт (F1/M1) эсвэл DS-2019 маягт (J1) авах

• 2-р алхам: SEVIS хураамж төлөх

• 3-р алхам: Визний мэдүүлгийн хураамж төлөх

• 4-р алхам: Визний мэдүүлгийн (DS-160) онлайн маягтыг бөглөх

• 5-р алхам: Визний ярилцлагын цагаа онлайн товлох

• 6-р алхам: Ярилцлаганд ирэх

1-р алхам: Сургуулиасаа I-20 маягт (F1/M1) эсвэл DS-2019 маягт (J1) авах. Оюутны виз мэдүүлэгч нь юуны өмнө АНУ-д сурах сургуульдаа хүсэлт гаргаж бүртгүүлсэн байх ёстой. Улмаар уг сургууль нь SEVIS (Оюутны бүртгэлийн систем)-д тулгуурлан тухайн оюутанд I-20 форм (F1/M1) эсвэл DS-2019 формыг олгоно. Хэрэв тухайн виз мэдүүлэгч нь гэр бүлийнхнийгээ авч явах гэж байгаа бол гэр бүлийн гишүүн тус бүр I-20 эсвэл DS-2019 формыг мөн авсан байх шаардлагатай.

2-р алхам: SEVIS хураамж төлөх. Оюутны виз мэдүүлэгч бүх хүн SEVIS хураамж төлөх ёстой. Тухайн оюутны сурах гэж буй сургууль, хөтөлбөрөөс SEVIS хураамж хэрхэн төлөх тухай дэлгэрэнгүй мэдээллээр оюутнуудыг хангадаг.  Мөн уг төлбөрийг хэрхэн төлж болох талаархи мэдээллийг http://www.ice.gov/sevis/i901/index.htm эсвэл http://www.fmjfee.com хаягуур орж авч болно.  Элчин Сайдын Яам SEVIS хураамжийг хүлээж авдаггүй.

3-р алхам: Визний мэдүүлгийн хураамж төлөх. Бүх виз мэдүүлэгчид машинд уншуулах визний (MRV) мэдүүлгийн хураамж болох 131.00 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг ХААН Банкинд тушаана. Энэхүү төлбөр нь эргэж олгогдохгүй ба зөвхөн нэг жилийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарна уу.

4-р алхам: Визний мэдүүлгийн (DS-160) онлайн маягтыг бөглөх.DS-160 маягтыг амжилттай бөглөж дуусмагц таны зарим нэг мэдээлэл болон баркод бүхий баталгаажуулсан хуудас гарч ирнэ. Виз мэдүүлэгчид энэхүү баталгаажуулах хуудасыг хэвлэн ярилцлагандаа авч ирнэ.

DS-160 маягтыг дараа ашиглах үүднээс компьютертоо заавал хадгалаарай. Та бүрэн зөв бөглөсөн маягттай ирээгүй тохиолдолд визний ярилцлаганд орох боломжгүй ба дахиж маягт бөглөж ирүүлэхээр буцаагдана.

5-р алхам: Визний ярилцлагын цагаа онлайн товлох. Энд дарж ярилцлагын цагаа онлайн товлоно уу. (Виз мэдүүлэгч хүн тус бүр зөвхөн нэг л цаг товлоно. Нэгээс илүү цаг товловол таны товлосон бүх цаг хүчингүй болохыг анхаарна уу.) Яаралтай цаг товлох тухай мэдээллийг энд дарж харна уу.

Ярилцлагын цагийн хүлээлгийн хугацаа болон өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа зэргийг харгалзан үзэж визээ аль болох эрт мэдүүлэхийг зөвлөж байна.

6-р алхам: Ярилцлаганд ирэх.  Визний ярилцлаганд зөвхөн виз мэдүүлэгч өөрөө л орно. 15 болон түүнээс доош насны хүүхдийн хувьд эцэг эхийн нэг эсвэл асран хамгаалагч нь ярилцлаганд хамт орж ирж болно.  5 болон түүнээс доошхи бага насны хүүхдүүд ярилцлаганд биеэр ирэх шаардлагагүй ба эцэг эх нь тухайн хүүдийн визний мэдүүлгийг авч ирнэ.

Ярилцлаганд юу авч ирэх вэ

(1) АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь 6 сарын хугацаанд хүчинтэй паспорт

(2) DS-160 өргөдлийн маягтын баталгаажуулсан хуудас

(3) 5см x 5 см хэмжээтэй, цагаан дэвсгэр бүхий 2 хувь зураг

(4) Визний хураамжны баримт: ягаан болон шар хувь хоёуланг нь

(5) Ярилцлагын цаг товлосныг нотлох хуудас

(6) I-20 маягт (F1/M1) эсвэл DS-2019 маягт (J1)

(7) SEVIS хураамж төлсөн баримт

(8) Бусад нэмэлт бичиг баримтууд

Нэмэлт бичиг баримтууд

Ерөнхий мэдээлэл

АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу оюутны виз мэдуүүлэгчдийг цагаачлах хүсэлтэй хүмүүс гэж уздэг.  Цагаачлалын бус виз авах шалгуурыг хангахын тулд виз мэдүүлэгчид эх оронтойгоо нягт холбоотой, АНУ-д зорчсоны дараа эргэж ирэх оршин суудаг газартай болохоо тодорхой харуулах ёстой. Ажил, мэргэжлийн холбоо хэлхээ, эд хөрөнгө өмчлөх эрх, гэр бүлийн, уурэг хариуцлагыг нь харуулсан баримт болон банкны дансны хуулгыг ярилцлагын явцад унэлнэ.

Оюутны виз мэдуулэгчид сургуулийн эхний жилийн (эсвэл түүнээс богино хугацааны) төлбөрийг төлөхөд бэлэн санхүүгийн нөөцтэй гэдгээ харуулж, эхний нэг жилээс хойш сургалтаа санхүүжүүлэх эх үүсвэртэй гэдгээ нотолсон баримт үзүүлэх ёстой.

Цагаачлалын бус виз мэдуулэгчийн бүрдүүлэх ёстой баримт бичгийг нарийвчлан заадаггүй. Гэхдээ тухайн виз мэдүүлэгч оюутны визний шалгуурыг хангана гэдгээ нотлон харуулах ёстой. АНУ-д суралцах шалтгаан болон АНУ-аас эх орондоо буцаж ирэх зорилго мөн сургалтын зардлыг төлөх зохицуулалт зэргийг харуулсан нотлох баримтуудыг хавсаргаж болно. Банкны тодорхойлолт хуурамчаар уйлдэх явдал их байгаа тул Элчин сайдын яам Банкны тодорхойлолт нь аяллын зардлыг төлөх санхуугийн чадавхийг нотлох хангалттай баримт биш гэж узсэн. Банкны хадгаламжийн дэвтэр, дансны хуулгын эх хувь нь виз мэдуүүлэгчийн санхүүгийн байдлыг нотлох сайн баримт болно.

Хувь хүн бүрийн АНУ-д суралцах төлөвлөгөө өөр өөрийн онцлогтой тул тухайн виз мэдүүлэгч яг ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг тодорхойлох боломжгүй. Иймд АНУ-д зорчих оюутны виз мэдүүлэхэд ямар бичиг баримт чухал болохыг тухайн виз мэдүүлэгч бүр анхааралтай авч үзэх ёстой.

Залилан мэхлэх үйлдлийн тухай анхааруулах нь

Хүмүүсийг АНУ-ын виз авахад тусалж чадна гэдэг олон компани, хувь хүмүүс байдаг. АНУ-ын Элчин сайдын яам эдгээр компаниудад туслалцаа үзүүлэх эрх өгөөгүй бөгөөд олон тохиолдолд эдгээр компани ихээхэн хураамж авдаг ба залилан мэхлэх ажиллагаа явуулж байж болно.

Хуурамч бичиг баримт мэдүүлвэл тухайн виз мэдүүлэгч ял шийтгэлд унах магадлалтай. Виз мэдүүлэхдээ хувийн компаний туслалцааг авах эсэхээ тухайн виз мэдуулэгч сайн бодох хэрэгтэй. Виз мэдүүлэгч мэдүүлж буй бүх бичиг баримтын үнэн зөв, бодит байдлыг өөрөө хариуцах бөгөөд бичиг баримтад нь хуурамч зүйл илэрвэл түүний хариуцлагыг хулээнэ.

Виз мэдүүлэгч залилан мэхлэх аргаар буюу материаллаг баримтыг санаатайгаар гуйвуулах замаар цагаачлалын бус виз авахыг завдсан гэм буруутай нь тогтоогдвол визийг бүр мөсөн татгалзаж, АНУ-д зорчих эрхийг нь хасна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s