Японы виз мэдүүлэх тухай

Монгол улсад оршин суугч Монгол улсын иргэн нь Япон улсын виз мэдүүлэхийн тулд Монгол улсад байрлах Япон улсын Консулын хэлтэст хандана. Виз мэдүүлгийг хураамж нь ямар зорилгоор виз мэдүүлж байгаагаас шалтгаалж янз бүр байдаг байна.

Япон улсын элчин сайдын хаяг:

  • Japan Embassy, Mongolia
  • Olympic Street, Sukhbaatar District
  • P.O.BOX 1011
  • Ulaanbaatar, Mongolia
  • Phone: +976-11-320777
  • Fax: +976-11-313332
  • Website URL: http://www.mn.emb-japan.go.jp/

 

 

ВИЗ ОЛГОХ ЖУРАМ

 

  • Монгол улсын иргэн Япон улсад нэвтрэхдээ тухайн улсын визийг зайлшгүй авсан байх шаардлагатай. Тухайн улсад зорчих зорилгоос шалтгаалан бүрдүүлэх материал янз бүр байх ба дор дурдсаны дагуу үндсэн баримт материалыг бүрдүүлж виз мэдүүлнэ.
  • Визийн ярилцлага хийх явцад үндсэн материалаас гадна бусад нэмэлт материал шаардаж болохыг анхаарна уу.
  • Дипломат болон албан паспорттай иргэн, мөн 16 нас хүртлэх ба 60-аас дээш насны иргэн визийн ярилцаганд ирэхгүй байж болно. Түүний өмнөөс төлөөлөн визийн мэдүүлэг өгч болно.
  • Визийн мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс эхлэн ажлын 5 өдрийн дараа хариуг гаргана.
  • Аялал жуулчлал, урлагийн тоглолт, тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа болон бусад шугамаар япон улсад ГРУППЭЭР зорчих хүсэлтэй виз мэдүүлэгчдийн материалыг доод тал нь 2 долоо хоногийн өмнө хүлээн авах учир дээрх хугацаанаас хоцрохгүйгээр визийг мэдүүлнэ.
  • Зарим шалтгаанаар ажлын 5 өдрөөс дээш хугацаанд шалгагдах тохиолдол гарч болзошгүй тул анхаарна уу. Мөн өмнө нь Япон улсад хугацаа хэтрүүлэн хууль бусаар ажиллаж амьдарч байсан, Япон улсын хилээс буцаагдсан болон Монгол улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэн тус Элчин сайдын яаманд виз мэдүүлсэн бол тухайн хүний материалыг Япон улсын Гадаад хэргийн яаманд шилжүүлэх бөгөөд хариу ирэхэд энэ тухай консулын албанаас тухайн хүнд мэдэгдэнэ. Энэ тохиолдолд хариуг хэзээ олгохыг тодорхойлох боломжгүйг анхаарна уу.
  • Тухайн хүний ярилцлага болон бүрдүүлсэн материал дээр үндэслэн шалгасны дүнд виз олгох эсэхийг шийдэх бөгөөд виз олгогдсон тохиолдолд визийн хураамж төлнө.

 

Виз олгох үндсэн шалгуур

Виз мэдүүлэгч нь дор дурдсан үндсэн нөхцлийг ханган, зохих визийг олгох боломжтой гэж шийдвэрлэсэн бол тухайн хүнд виз олгогдож болно.

 

  1. Виз мэдүүлэгч нь хүчинтэй хугацаа бүхий гадаад паспорт болон өөрийн эх орондоо буцаж ирэх баталгаатай эсвэл Япон улсад дахин эргэн орох эрх, статус бүхий баримт баталгаатай байна.
  2. Визийн мэдүүлгийн материал нь визийн мэдүүлэгт тохирох үнэн зөв, тодорхой байна.
  3. Виз мэдүүлэгчийн Япон улсад байх хугацаанд явуулж буй үйл ажиллагаа, байр суурь, байх хугацаа нь Япон улсын Цагаачлалын тухай болон Дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль /Шёовагийн 26 оны 319 тоот Засгийн Газрын тогтоол /Цагаачлалын хууль/-д заасан Япон улсад байх статус болон байх хугацаатай тохирсон байна.
  4. Виз мэдүүлэгч нь Цагаачлалын хуулийн 5-р бүлгийн 1- зүйлийг зөрчөөгүй байна.

 

 

БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗ /90 хоног хүртэлх хугацаанд/

Ах дүү, садан төрөлдөө зочлоход бүрдүүлэх материал

  1. Гадаад паспорт /хугацаа нь хүчинтэй байх/
  2. Визийн мэдүүлгийн хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
    • Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болох бөгөөд эсвэл энэ вэб хуудаснаас татаж авч болно./
  3. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
  4. Урилга: /урилгын загварыг (а, б, в) ЭСЯ-наас авч болно/
      • Дээрхи материалыг уригч талаас гаргуулах бөгөөд зайлшгүй эх материалаар нь хүлээж авахыг анхаарна уу.
    • Батлан даасан бичиг
    • Японд урьж байгаа шалтгааныг тодорхойлсон бичиг
    • Хөтөлбөр /Аялалын маршрут, байрлах хаяг, холбоо барих утас зэрэг/
    • Батлан даагчийн оршин суугаа газрын тодорхойлолт
    • Батлан даагчийн сургуулийн болон ажлын тодорхойлолт
    • Батлан даагчийн гадаад иргэний үнэмлэх буюу сургуулийн үнэмлэх, мөн гадаад паспортын нүүрэн хэсэг, хүчинтэй визийн хуулбар /Гадаад иргэний үнэмлэх нь хэмжээ жижиг тул томруулсан хуулбар байна/
  5. Ах дүү, садан төрлөө батлах бичиг баримт /Төрсний гэрчилгээ, мөн эцэг эхийн хуучин иргэний паспорт дээрх хүүхдийн нэрсээр баталж болох ба эдгээр нь боломжгүй бол ИБМУТ-өөс садан төрлөө батлуулсан тодорхойлолт байж болно/
  6. Ажлын буюу сургуулийн тодорхойлолт /Ажил эрхэлдэг буюу сурдаг хүмүүст хамаарагдана/
  7. Хөрөнгийн баталгаа:
      • Банкны хадгаламжийн дэвтэр /виза карттай бол банкнаас хуулгыг авчрах ба эдгээрийг банкны тодорхойлолттой нь хамт хавсарган өгнө/
      • Орлогын буюу цалингийн тодорхойлолт/уригч талаас гаргуулна/
      • Шаардлагатай гэж үзвэл банкны хадгаламжийн дэвтрийн хуулга, эсвэл үлдэгдлийг нь банкаар тодорхойлсон бичиг/уригч талаас гаргуулна/
    • Виз мэдүүлэгч өөрөө зардлаа бүрэн даах бол:
    • Батлан даагч зардлыг дааж байгаа бол:
  8. Эмнэлгийн тодорхойлолт /Ах дүү, садан төрлийн хүн нь эмчилгээ оношилгоо, мэс засал хийлгэх, өвчтөн асрах зэрэг зорилгоор явах бол дээрх бичиг баримтыг бүрдүүлэхээс гадна япон дахь эмнэлгээс тодорхойлолт зайлшгүй шаардлагатай/

 

Найз нөхөд, танилындаа зочлох буюу хувийн аяллаар зочлоход бүрдүүлэх материал:

  1. Гадаад паспорт /хугацаа нь хүчинтэй байх/
  2. Визийн мэдүүлгийн хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
    • Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болох бөгөөд эсвэл энэ вэб хуудаснаас татаж авч болно./
  3. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
  4. Урилга: /урилгын загварыг (а, б, в) ЭСЯ-наас авч болно/
      • Дээрхи материалыг уригч талаас гаргуулах бөгөөд зайлшгүй эх материалаар нь хүлээж авахыг анхаарна уу.
    • Батлан даасан бичиг
    • Японд урьж байгаа шалтгааныг тодорхойлсон бичиг
    • Хөтөлбөр /Аялалын маршрут, байрлах хаяг, холбоо барих утас зэрэг/
    • Батлан даагчийн оршин суугаа газрын тодорхойлолт
    • Батлан даагчийн сургуулийн болон ажлын тодорхойлолт
    • Батлан даагчийн гадаад иргэний үнэмлэх буюу сургуулийн үнэмлэх, мөн гадаад паспортын нүүрэн хэсэг, хүчинтэй визийн хуулбар /Гадаад иргэний үнэмлэх нь хэмжээ жижиг тул томруулсан хуулбар байна/
  5. Найз нөхөд, танилаа батлах бичиг баримт /фото зураг, захидал зэрэг/
  6. Ажлын буюу сургуулийн тодорхойлолт /Ажил эрхэлдэг буюу сурдаг хүмүүст хамаарагдана/
  7. Хөрөнгийн баталгаа:

 

    • Виз мэдүүлэгч өөрөө зардлаа бүрэн даах бол:
      • Банкны хадгаламжийн дэвтэр /виза карттай бол банкнаас хуулгыг авчрах ба эдгээрийг банкны тодорхойлолттой нь хамт хавсарган өгнө/
    • Батлан даагч зардлыг дааж байгаа бол:
      • Орлогын буюу цалингийн тодорхойлолт/уригч талаас гаргуулна/
      • Шаардлагатай гэж үзвэл банкны хадгаламжийн дэвтрийн хуулга, эсвэл үлдэгдлийг нь банкаар тодорхойлсон бичиг/уригч талаас гаргуулна/

 

 

Бизнес, хуралд оролцох болон албан ажлаар зорчиход бүрдүүлэх материал:

 

  1. Гадаад паспорт /хугацаа нь хүчинтэй байх/
  2. Визийн мэдүүлгийн хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
    • Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болох бөгөөд эсвэл энэ вэб хуудаснаас татаж авч болно./
  3. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
  4. Урилга: /урилгын загварыг (а, б, в, г) ЭСЯ-наас авч болно/
      • Дээрхи материалыг уригч талаас гаргуулах бөгөөд зайлшгүй эх материалаар нь хүлээж авахыг анхаарна уу.
    • Батлан даасан бичиг
    • Японд урьж байгаа шалтгааныг тодорхойлсон бичиг
    • Хөтөлбөр /Аялалын маршрут, байрлах хаяг, холбоо барих утас зэрэг/
    • Урьж байгаа компаний үйл ажиллагаа, албан ёсны бүртгэлийн тодорхойлолтын хуулбар /法人登記簿謄本又は、会社・団体概要説明書/
    • Орчуулагчийн гадаад иргэний үнэмлэхний хуулбар, орчуулга хийх тодорхойлолт /хэлний мэдлэг дутмагаас япон талаас орчуулагч хөлслөх бол дээрх материал шаардагдана/
  5. Компаний албан ёсны гэрчилгээ /эх хувь/
  6. Компаний тодорхойлолт /компанийн албан бичигт үйл ажиллагааны танилцуулга, бизнес аялалын зорилго зэргийг тодорхойлон бичиж, тамга, гарын үсгээр баталгаажуулна/
  7. Компаний татварын бичиг /харьяалагдах дүүргийн татварын хэлтсээс сүүлийн улирлын татвар төлсөн тодорхойлолт/
  8. Хоёр талын компанийн хооронд байгуулсан гэрээ
  9. Хөрөнгийн баталгаа:
      • Банкны харилцах дансны гүйлгээний хуулга /сүүлийн сарын хуулга байх бөгөөд банкны тодорхойлолттой нь хавсарган өгнө/
      • Орлогын буюу цалингийн тодорхойлолт /уригч талаас гаргуулна/
      • Шаардлагатай гэж үзвэл банкны хадгаламжийн дэвтэрийн хуулга, эсвэл үлдэгдлийг нь банкаар тодорхойлсон бичиг /уригч талаас гаргуулна/
    • Виз мэдүүлэгч компани зардлаа бүрэн даах бол:
    • Батлан даагч зардлыг дааж байгаа бол:

 

*Төрийн албан хаагч албан ажлаар зорчих тохиолдолд дээрхи 5,6,7,8,9 дугаарын заалтыг орлуулж албан байгууллагын албан тоот бичиг болон томилолт эсвэл тушаалын хуулбарыг хавсарган бүрдүүлэх шаардлагатай.

 

Япон улсаар дайран өнгөрөх визийн мэдүүлэгт бүрдүүлэх материал:

Япон улсаар дайран өнгөрөх визийг Америк улсын визтэй иргэнд олгоно.

 

  • Гадаад паспорт /хугацаа нь хүчинтэй байх/
  • Визийн мэдүүлгийн хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
    • Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болох бөгөөд эсвэл энэ вэб хуудаснаас татаж авч болно./
  • Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
  • Дайран өнгөрөх онгоцны билет (эх хувь)

 

 

Урт хугацааны виз /90 хоногоос дээш/ мэдүүлэгт бүрдүүлэх материал:

Урт хугацааны виз болон 90 хоногоос дээш хугацааны виз хүсэгчид нь урьдчилж Япон улсын Хууль зүйн яамны зөвшөөрлийн хуудас /在留資格認定証明書 (Certificate of Eligibility)/-г зайлшгүй хүлээн авсан байх шаардлагатай. Энэ нь тухайн хүний японд удаан хугацаагаар оршин суух статус, хугацаа, зорилгыг баталгаажуулсан зөвшөөрлийн хуудас байна.

 

Урт хугацааны визийн төрлүүд:

 

  • оюутны виз /их дээд сургууль, судлаач оюутан, дунд сургууль, эрдэм шинжилгээний ажил/
  • гэр бүлийн виз /япон улсад сурч, ажиллаж амьдарч байгаа хүний гэр бүлийн хүн цуг амьдрах виз/
  • соёлын ажиллагаа /төрөл бүрийн урт хугацааны соёлын ажиллагаа/
  • япон хүнтэй гэр бүл болсон гэр бүлийн виз
  • дадлага хийх виз

 

Эдгээр зорилгоор урт хугацааны виз мэдүүлэгчийн бүрдүүлэх шаардлагатай материал:

 

  1. Гадаад паспорт /хугацаа нь хүчинтэй байх/
  2. Визийн мэдүүлгийн хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
    • Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болох бөгөөд эсвэл энэ вэб хуудаснаас татаж авч болно./
  3. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
  4. Урт хугацаагаар оршин суух Хууль зүйн яамны зөвшөөрлийн хуудас /在留資格認定証明書/-н эх хувь
  5. Япон талаас ирүүлсэн бусад бичиг баримт

 

 

9. ВИЗИЙН МЭДҮҮЛЭГ:

Виз мэдүүлэгч нь өөрийн зорчих зорилгын дагуу дээрх материалыг бүрдүүлсний эцэст тус Элчин сайдын яамны Консулын алба буюу визийн мэдүүлгийн хүлээн авах хэсэгт мэдүүлгээ өгнө.

Визийн мэдүүлэг хүлээн авах буюу паспорт буцаан олгох хуваарь:

Даваа – Баасан гараг

Өдөр бүр 9:30 – 12:00 цаг хүртэл

Гэхдээ Японы ЭСЯ-ны визийн хүлээлгийн танхимын хүний багтаамжнаас илүү тооны виз мэдүүлэгчид ирсэн тохиолдолд дотогш нэвтрэх хүний тоог хязгаарлаж, бусад хүмүүсийг гадаа хүлээлгэх шаардлагатай болно. Гадаа хүлээх виз мэдүүлэгчид нь 12:00 цаг хүртлэх хугацаанд дотогш ороогүй тохиолдолд тухайн өдөр виз мэдүүлэх боломжгүй болохыг сануулъя. Харин паспортаа авахаар ирсэн хүмүүсийг нэвтрүүлнэ.

Бямба, Нямд болон баярын амралтын өдрүүдэд амарна.

 

Визийн хураамж тухайн хугацаанаас шалтгаалж дараах хэмжээтэй байна.

Визийн төрөл Хураамж /төгрөг/ (2008.4.1)

Богино хугацааны виз 30 000

Урт хугацааны виз 30 000

Малти виз 60 000

Транзит виз 7000

 

10. Лавлагаа:

Хэрвээ таны мэдэх гэсэн зүйл энэхүү журманд болон “Ихэвчлэн асуудаг асуулт” дотор байхгүй байвал доорхи хаягаар лавлаж болно.

 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Консулын хэлтэс

Утас:+976-11-320777

Факс:+976-11-313332

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s