Польш виз

Хэрэв Та БНПУ-д албан ажлаар, жуучлахаар эсвэл садан төрлийндөө зочлохоор төлөвлөж байгаа тохиолдолд Польш Улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн өдрөөс эхлэн 6 сарын дотор 90  хүртлэх хоногийн богино хугацааны виз хүсэх материалыг бүрдүүлнэ.
Дээрх визийг хүсэж буй бол аяллахаасаа 10-аас доошгүй хоногийн өмнө виз мэдүүлэх шаардлагатай. Визийн мэдүүлэгт дагалдах бүх бичиг баримтыг (жишээ нь: тодорхойлолт, зохих зөвшөөрлүүд, тодруулга г.м.) польш хэлнээ орчуулсан байх.
Богино хугацааны виз авахад шаардагдах үндсэн бичиг баримтууд:
  • Визийн мэдүүлгийг польш, англи эсвэл монгол (энэ тохиолдолд мэдүүлгийг латин үсгээр) хэлээр тус тус бөглөнө.
  • Хамгийн сүүлд авахуулсан ижил, өнгөтэй, хоёр хувь 35 х 45 мм хэмжээтэй зураг.
Зураг дараахь  шаардлагыг хангасан байх. Үүнд:
1. виз мэдүүлэхээс өмнө 6 сараас хэтрээгүй хугацаанд жигд цайвар дэвсгэр дээр авахуулсан зураг,
2. малгай, алчуургүй, хар өнгийн нүдний шилгүй, эгц харсан, нүдээ аниагүй, нүүрээ үсээрээ халхлаагүй, нүүрний өнгийг хувиргаагүй, амаа  хамхисан, гэрлийн тусгал  жигд авагдсан зураг. Хэрэв шашин шүтлэгийн улмаас толгойн өмсгөл зайлшгүй шаардах тохиолдолд нүүрний хэсгийг ил  гаргаж авахуулсан зураг байх.
  • Гадаад паспорт болон паспортын эхний хуудасны хуулбар. Мэдүүлсэн визийн хугацаа дуусахаас 3-аас доошгүй сар хүчинтэй байх эзэмшигчийн гарын үсэг зурсан гадаад паспорт. Хэрэв паспортын хугацааг сунгасан тохиолдолд хугацаа сунгасан хуудасны хуулбар.
  • Аялал, амьжиргааны зардал, мөн шаардлагатай нөхцөлд эмчилгээний зардлыг бүрэн төлөх төлбөрийн чадварыг нотолсон  баримт. Жишээ нь: банкны хуулга, төлбөрийн чек, зээлийн карт банкны тодорхойлолтын хамт, 2003 оны 7-р сарын 3-ны өдрийн Гадаадын иргэдийн тухай хуулийн дагуу зохих засаг захиргааны байгууллагаар баталгаажсан урилга хуулбарын хамт. Тухайн гадаадын иргэн БНПУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэн ороход зайлшгүй шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн хэмжээ, мөн тухайн эх үүсвэрийг нотлох бичиг баримтыг Дотоод хэрэг, засаг захиргааны сайдын  тушаалаар зохицуулна (2007 оны 11-р сарын 21-ний өдрийн 217 дугаар Хуулийн эмхтгэл1616 дахь тал ).
  • ЕХ-ны орнуудын нутаг дэвсгэр дээр гэнэтийн осолтой холбоотой эмчилгээний зардал 30 000 еврогоос доошгүй байхаар  даатгагдсан  даатгал
  • Ажлын газрын тодорхойлолт:
    1. Албан хаагч, ажилтан: албан хуудсан дээр бичсэн тодорхойлолт. Түүнд тухайн байгууллагын талаарх мэдээлэл, тодорхойлж буй хүний албан тушаал,  ажилласан жил, цалингийн хэмжээ зэргийг тусгасан байх.
    2. Аж ахуй эрхлэгчид: пүүс компаний гэрчилгээний хуулбар, татвар төлөгч болохыг тодорхойлсон албан бичиг.
    3. Оюутан: тухайн хичээлийн жилд сурч буйг тодорхойлсон сургуулийн тодорхойлолт, мөн хугацаанд хичээлээс чөлөөлөгдсөн болохыг тодорхойлсон албан бичиг.
  • Өмнө нь авч байсан  паспортын БНПУ-ын визтэй хуудасны хуулбар.
  • Хэрэв виз мэдүүлэгч нь насанд хүрээгүй бөгөөд эцэг эхийн аль нэгэнтэй зорчих гэж буй тохиолдолд эх эсвэл эцгийн болон эрх бүхий асран хамгаалагчийн зорчихыг зөвшөөрч бичгээр үйлдэн, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл. Дээрхи итгэмжлэлийг авах боломжгүй нөхцөлд тухайн байдлыг нотолсон баримт бичгийг танилцуулах.
  • Монгол Улсын иргэний визийн мэдүүлгийг хянан үзэх консулын үйлчилгээний хураамж 60 евро. Улаанбаатар дахь БНПУ-ын ЭСЯ-ны Консулын газар нь консулын үйлчилгээний хураамжийг зөвхөн ам.доллараар хийдэг болохыг мэдэгдэж байна.

Нэмэлт зүйлүүд:

  • Албан ажил, хурал, үзэсгэлэнд оролцохоор зорчигчдын хувьд:
  • Польшийн албан байгууллага, пүүс компаниас  ирүүлсэн урилга хуулбарын хамт. Урилгыг албан хуудсан дээр үйлдсэн байх шаардлагатай.
  • Урилга  дараах мэдээллийг агуулсан байх:
  • урьж буй байгууллага, пүүс компаний нэр,
  • урьж буй хүний овог нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, албан тушаал,
  • аяллын зорилго,
  • байх хугацаа (он, сар, өдөр, хэд хоногоор, хэдэн удаа орох),
  • зорчих  болон байх хугацааны зардлыг хэн хариуцах тухай мэдээлэл,
  • урьж буй хүний хаяг, утас, албан тушаал, зохион байгуулж буй хүний овог, нэр, албан тушаал.
  • Аялал жуулчлал:
  • буудлын төлбөрийг бүрэн төлсөн тухай баримт эсвэл жуулчны компаниас зохион байгуулсан хөтөлбөрт хамрагдахаар төлбөр хийсэн жуулчны компаний тодорхойлолт,
  • очих буцах билет хуулбарын хамт.
  • Хувийн урилга –  төрөл садан эсвэл найз нөхдийндөө зочлохоор явах гэж байгаа тохиолдолд:
  • 2003 оны 7-р сарын 3-ны өдрийн Гадаадын иргэдийн тухай хуулийн дагуу зохих засаг захиргааны байгууллагаар баталгаажсан урилга хуулбарын хамт.
  • урьж буй хүний урилга (эх хувь хуулбарын хамт) дараах мэдээллийг агуулсан байх шаардлагатай:
  • урьж буй хүний овог нэр, хаяг, утасны дугаар,
  • уригдаж буй хүний овог нэр, хаяг, төрсөн он, сар, өдөр, паспортын дугаар,
  • очих газрын нэр, хугацаа,
  • уригдаж буй хүн садан төрлийн ямар холбоотой болох тухай мэдээлэл. Хэрэв садан төрлийн холбоогүй бол хоёр тал хаана хэзээ танилцсан болох тухай тайлбар өгөхийг шаардах болно. Зардлыг хоёр талын аль нь гаргах тухай мэдээлэл,
  • урилгыг нотариатаар гэрчлүүлсэн байх. Урилгад иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргах. Хэрэв урьж буй хүн Польш Улсын иргэн биш байх тохиолдолд байнгын оршин суух картын хуулбарыг хавсаргах.
  • В ангиллын дамжин өнгөрөх виз:
  • Очих тухайн улсын визтэй эсвэл БНПУ-ын хил залгаа улсад зорчих гэж буй гадаадын иргэдэд БНПУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх виз олгох боломжтой. Дамжин өнгөрөх визийг БНПУ-ын нутаг дэвсгэрт орох өдрөөс эхлэн 5-аас дээшгүй хоногийн хугацаатайгаар олгоно.

Дамжин өнгөрөх виз авахад бүрдүүлэх материал:

  • очих улсын хүчинтэй виз,
  • нисэх онгоц эсвэл галт тэрэгний билетийн хуулбар,
  • буудлын захиалга.
Ерөнхийдөө дээр дурдсан бичиг баримтыг дамжин өнгөрөх виз авахад хангалттай гэж үзнэ. Зарим тохиолдолд консул нэмэлт бичиг баримтыг шаардан авч болно.
Консул виз мэдүүлэгчийг ярилцлагад урьж зарим нэг зүйлийг тодруулах эрхтэй.
Хуурамч, засварласан бичиг баримттай болон худал хуурмаг мэдээлэл өгсөн тохиолдолд виз олгохоос шууд татгалзана.
Виз авахад шаардагдах бичиг баримтыг төлөвлөж буй аяллын хугацаанаас 3 сарын өмнө мэдүүлэх.
Консулын газар нь факс, шуудан, и-майлаар явуулсан бичиг баримтыг хүлээн авахгүй.
Виз мэдүүлэгч нь өөрийн итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр өөрийн визийг мэдүүлэх боломжтой. Визийн мэдүүлгийг жуулчны байгууллага, ажил олгогч, бусад байгууллага мэдүүлж болно.  Итгэмжлэгч нь бичиг баримтыг мэдүүлэх бүхий л хариуцлагыг хүлээнэ.
Визийн мэдүүлгийг хянан шийдвэрлэх хугацаа
Мэдүүлгийг хүлээн авснаас хойш  10 хоногийн дотор виз олгох эсвэл татгалзсан тухай шийдвэрийн хариуг  өгнө. Шаардлагатай тохиолдолд мэдүүлгийг хянан шийдвэрлэх хугацааг 30 хүртлэх хоногоор сунгаж болно.
Урт хугацаагаар оршин суух  “D” ангиллын виз
Визийн хүчинтэй байх хугацаанд нэг жилээс хэтрэхгүйгээр БНПУ-ын нутаг дэвсгэрт урт хугацаагаар оршин суух эсвэл  хэд хэдэн удаа орж байх  эрхийг олгоно.
БНПУ-ын нутаг дэвсгэрт 90 хоногоос дээш хугацаагаар байхаа нотолсон тохиолдолд визийн мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэх болно.
Урт хугацааны визийг хуулийн 26-р зүйлийн 4-р заалтын b, d-j хэсэгт ззасан  зорилго, оршин суух тохиолдолд олгоно. Үүнд:
  • айчлан очих,
  • бизнесийн үйл ажиллагаа явуулах,
  • соёлын арга хэмжээг зохион байгуулах эсвэл олон улсын хурал зөвлөлгөөнд оролцох,
  • гадаад орны төрийн байгууллагын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад албан үүрэг гүйцэтгэх,
  • орогнол хүссэн хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаанд оролцох,
  • суралцах, сургалтанд оролцох, дадлага хийх (ажил хөдөлмөр эрхлэх эрхгүй),
  • орогнол хүссэн хүсэлтийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд оршин суух.
Дээр дурдсан тохиолдолд 3 сараас илүү хугацаагаар оршин суух зайлшгүй болохыг шаардсан нөхцөлд урт хугацааны виз олгоно.
Визийн талаарх мэдээлэл хүсвэл polkonsulat@mobinet.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. и-мэйл хаягаар хандана уу.
Name: Embassy of the Republic of Poland in Beijing
Address: No.1, Ri Tan Lu, Jian Guo Men Wai, Changyang District, Beijing 100600
Tel: +86-10-65321235
Fax: +86-10-65321745



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s