DS-160 МАЯГТТАЙ ХОЛБООТОЙ АСУУЛТУУД

Цагаачлалын бус визний  мэдүүлгийн DS-160  электрон маягтын талаархи түгээмэл асуултууд

Анхааруулга: Цагаачлалын бус визний мэдүүлгийн DS-160 онлайн электрон маягтыг зөвхөн энэхүү шинэ өргөдлийн маягтыг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн шилжиж орсон АНУ-ын ЭСЯ болон Консулын газруудад виз мэдүүлэгчид ашиглаж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг http://travel.state.gov вэбсайтаас авч болно. DS-160 маягтыг ашиглаж байгаа АНУ-ын ЭСЯ-ны вебсайтаас хэрхэн цагаачлалын бус виз мэдүүлэх тухай нарийн тайлбарласан зааврыг, мөн доорх түгээмэл асуултанд хариулт авч болно.

 

1. DS-160 маягтыг хаанаас авч болох вэ?

Та энэ маягтыг Consular Electronic Application Center вебсайтаас авч болно.

2. Өргөдлийн асуултуудад би Монголоор хариулж болох уу?

Болохгүй. Бүх асуултуудыг англи хэл дээр англи үсгээр бичиж хариулна. Англи хэлээс өөр хэлээр бөглөсөн өргөдлийг хүлээж авахгүй бөгөөд та өргөдлөө дахин шинээр бөглөх хэрэгтэй болно.

3. DS-160 маягтын бүх асуултуудыг бөглөх шаардлагатай юу?

Ихэнх асуултуудад заавал хариулах шаардлагатай. Зарим “Optional” гэж бичсэн асуултуудад хариулахгүй орхиж болно. Хэрэв тухайн асуулт танд хамаарахгүй бол “Does Not Apply” гэсэн хариултыг өгөх сонголт танд байгаа. Бусад бүх асуултуудыг бөглөх шаардлагатай. Заавал хариулах асуултуудыг хариулахгүй дутуу үлдээвэл өргөдлийн маягтыг гүйцээж мэдүүлэх боломжгүй. Энэ тохиолдолд error буюу “алдаа” гэсэн бичиг гарах бөгөөд маягтыг цааш үргэлжлүүлэхээс өмнө хоосон үлдээсэн асуултуудаа бөглөхийг шаардлагатай болно. Хэрэв шаардлагатай асуултууданд хариулахгүй бол таны өргөдлийг хүлээж авахгүйд хүрнэ.

4. Маягт бөглөж байх явцад түр завсарлах хэрэг гарвал яах вэ?

Хэрэв та ойролцоогоор 20 минут ямар ч үйлдэл хийлгүй орхисон тохиолдолд DS-160 маягтыг бөглөх хугацаа цуцлагдана. Хугацаа цуцлагдах нь таны нууцыг хамгаалах зориулалттай юм.  Хэрэв таны маягт бөглөх хугацаа цуцлагдвал таны бөглөсөн бүх мэдээлэл алга болно гэсэн үг. Үүнээс сэргийлэхийн тулд та маягтаа бөглөж байх явцад ойр ойр мэдээллээ хадгалж байх шаардлагатай. Хадгалахын тулд маягтын доод хэсгийн голд байгаа “save” гэсэн товчлуурыг дараарай. “Save” дээр дарах нь мэдээллийг түр хадгалах бөгөөд бүрмөсөн хадгалах бол “Save Application to File” гэсэн товчлуур дээр дарж хадгална. Дараа нь File Download гэсэн цонхон дээрх Save гэсэн товчлуурыг сонгоно. Компьютерт хадгалах байршлаа сонгоод Save As цонхны Save товчлуурыг дарна. Систем нь маягтыг таны сонгосон байршилд хадгалах болно. Хадгалж дуусаад “Close” дээр дарахаар эргээд маягтруугаа орно. Ингээд та “Getting Started” хуудаснаас “Import Application Date” гэсэн сонголт дээр дараад хадгалсан мэдээллээ татаж авч болно.

5. Би өргөдлийн маягтандаа өөрийнхөө зургийг татаж оруулж болох юм байна. Маягтанд татаж оруулж болох дижитал зураг яаж авхуулах вэ?

Дижитал аппарат хэрэглэх заавар болон сканнертсан зургийн шаардлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу: Guidelines for Photographs – for Online Visa Applications

6. Баталгаажуулах хуудсан дээр зураг байх хэсэгт нь “X” гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ?

Энэ нь зураг татаж оруулалт нь амжилтгүй болсон гэсэн үг юм. Тиймээс та ярилцлаганд ирэхдээ онлайнаар бөглөсөн DS-160 баталгаажуулах хуудсаа нэг хувь зургийн хамт авч ирнэ. Виз мэдүүлж буй АНУ-ын Элчин сайдын яам эсвэл Консулын газраасаа баталгаажуулах хуудсанд хэрхэн зургаа хавсаргах талаар тодруулаарай. Дараах линкээс фото зурагны форматыг харна уу: Nonimmigrant Photograph Requirements. Хэрэв таны баталгаажуулах хуудас зурагтай байвал зураг татаж оруулах үйлдэл тань амжилттай болсон гэсэн үг юм.

7. Хянах хуудасны “edit” линкээр хийсэн миний өөрчлөлтүүд яагаад хадгалагдаагүй байна вэ?

Хянах хуудсан дээр хийсэн өөрчлөлтүүдийг хадгалахын тулд дэлгэцний зүүн хэсэгт байрлах сумны оронд хуудас болгоны доор байрлах товчлууруудыг ашиглаж хуудас эргүүлнэ.

8. Би бөглөсөн маягтаа мэдүүлэхийн өмнө хадгалах хэрэгтэй юу?

ТИЙМ! Бөглөсөн маягтаа мэдүүлэхийн өмнө компьютерийнхаа hard эсвэл CD дээр аль болох хадгалах хэрэгтэй. Маягтаа ингэж хадгалах нь хоёр талаар ашигтай юм. Нэгт, хэрэв таны өргөдлийн маягтыг дутуу бөглөсний улмаас АНУ-ын Элчин сайдын яам эсвэл Консулын газар хүлээж авахаас татгалзвал (жишээлбэл, таны өргөдлийн маягт тодорхой бус хариулттай эсвэл чухал асуултанд хариулаагүй байвал) та өргөдлийн маягтаа бүр эхнээс нь дахиж бөглөхийн оронд хадгалсан маягтаа нээгээд шаардлагатай засвар өөрчлөлтүүдийг нь хийгээд өгөх боломжтой. Хоёрт нь, хэрэв та ойр ойрхон виз мэдүүлдэг бол хадгалсан маягтаа нээж өөрчлөлтүүдээ оруулаад шинэчилсэн өргөдлийн маягтаа мэдүүлэх боломжтой. Ингэснээр та сүүлд виз мэдүүлснээс хойш өөрчлөгдөөгүй мэдээллийг дахин оруулах шаардлагагүй бөгөөд энэ нь таны цагийг хэмнэх юм.

9. Би өргөдлөө яаж хадгалах вэ?

Өргөдлийг хадгалахын тулд өргөдлийн доод хэсгийн голд байрлах “Save” гэсэн товчлуурыг дарна. Save дарах нь таны өргөдлийг түр л хадгална. Өргөдлөө бүрмөсөн хадгалах бол “Save Application to File” товчлуурыг дараад File Download цонхноос “Save” товчлуурыг сонгоно. Компьютерт хадгалах байршлаа сонгоод Save As цонхны Save товчлуур дээр дар. Систем нь таны маягтыг заасан газарт тань хадгалах болно. Хадгалж дуусаад “Close” дээр дарахаар эргээд маягтруугаа орно. Ингээд та “Getting Started” хуудаснаас “Import Application Date” гэсэн сонголт дээр дараад хадгалсан мэдээллээ татаж авч болно.

10. Би ярилцлаганд бүтэн өргөдлийн маягтаа авчрах уу эсвэл зөвхөн баталгаажуулах хуудсаа авчрах уу?

Бүтэн өргөдлийн маягтаа авчрах хэрэггүй. Таны өргөдлийн мэдээллийг татаж авахын тулд баталгаажуулах хуудас байхад л болно. Виз мэдүүлэх үйл явцын бүх үе шатанд та баталгаажуулах хуудсаа биедээ авч явах хэрэгтэй. Баталгаажуулах хуудасгүйгээр таны өргөдлийн маягтыг нээх болон визийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

11. Би гэр бүлтэйгээ эсвэл групптэй аялж байгаа. Гэр бүлээрээ эсвэл группээрээ маягт бөглөж болох уу?

Болно. “Thank You” хуудсан дээр гэр бүлээрээ эсвэл группээр маягт бөглөх сонголт байгаа. Энэ сонголтыг хийхэд таны өргөдлийн маягт дээрх очих газpын хаяг зэрэг зарим мэдээллүүд шууд шинэ өргөдлийн маягтруу хуулагдана. Гэсэн хэдий ч та хамт аялах группын эсвэл гэр бүлийн гишүүн тус бүрт өргөдлийн маягт бөглөх хэрэгтэйг анхаарна уу.

12. Хэрэв би “Thank You” хуудсан дээрх гэр бүлийн гишүүн эсвэл группын маягт бөглөхөөр сонгосон бол уг системийн автоматаар хуулсан мэдээлэлд өөрчлөлт хийж болох уу?

Болно. Жишээлбэл, хэрэв хамт аялах хүмүүсийн овог эсвэл иргэншил нь өөр бол өргөдлийн маягтыг мэдүүлэх товчыг сонгохоос өмнө уг мэдээллийг өөрчилж болно.

13. DS-160 маягтыг ашиглан цагаачлалын бус виз мэдүүлэхэд бусад нэмэлт маягтуудыг бөглөх шаардлагатай юу?

Үгүй. Гэхдээ хоёр тохиолдолд нэмэлт маягтууд шаардагдана. Шинээр гарсан онлайнаар бөглөдөг цагаачлалын бус визний өргөдлийн маягт хэрэглэдэг АНУ-ын Элчин сайдын яам болон Консулын газарт виз мэдүүлэхэд та нэг (1) л маягт бөглөнө. DS-160 маягт нь дараах маягтуудыг орлоно: DS-156, DS-157, DS-158, DS-3032. АНХААРУУЛАХ НЬ: нэмэлт маягт бөглөх тохиолдлууд нь АНУ-ын иргэний сүйт бүсгүй/залуу ба түүний хүүхэд виз (K-1/2) мэдүүлэх тохиолдолд DS-156, DS-156K маягтуудыг бөглөнө. Мөн Гэрээт хүудалдаачин, хөрөнгө оруулагчийн виз мэдүүлэхэд нэмэлт маягт бөглөх шаардлагатай. Үүнийг #14-т тайлбарласан байгаа.

Цагаачлалын бус виз мэдүүлэхдээ тухайн Элчин сайдын яам болон Консулын газрын вэбсайтаас визний өргөдөл хэрхэн мэдүүлэх талаарх мэдээллийг сайн тодруулж харах нь чухал юм. Дэлхий даяар АНУ-ын Элчин сайдын яамдууд болон Консулын газрууд нь DS-160 маягтруу аажмаар нэг нэгээрээ шилжин орж байгаа юм. Тиймээс уг системд шилжээгүй байгаа Элчин сайдын яамдууд хуучнаар бүх өргөдлийн маягтуудыг шаарддаг хэвээр байгаа.

14. Би Гэрээт худалдаачин/Хөрөнгө оруулагчийн E виз мэдүүлж байгаа бол DS-160 болон DS-156E маягтуудыг бөглөх шаардлагатай юу?

Хэрэв та Е (E-2) виз мэдүүлж байгаа бол DS-160 маягтыг л бөглөсөн байх шаардлагатай. Хэрэв та Гэрээт худалдаачин (E-1) эсвэл гүйцэтгэх ажилтан/менежер/үндсэн ажилтан бол та DS-160 маягтыг бөглөөд, та эсвэл танай ажил олгогч DS-156E маягтыг бөглөх шаардлагатай. (Дараа жил DS-161 буюу E виз мэдүүлэгчийн бизнес мэдээллийн шинэ маягт гарч ирнэ. Энэ маягтыг та болон таны ажил олгогч онлайнаар бөглөөд Төрийн Департамент руу илгээх боломжтой юм. Тэр болтол Е виз мэдүүлэгчид DS-156E маягтыг бөглөж өгнө.)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s