БНСУ-ын виз хүссэн материалыг компаниудаар дамжуулан авч эхэллээ

Монгол Улсад суугаа Өмнөд Солонгосын ЭСЯ виз хүсэхэд гарсан зарим өөрчлөлтийн талаар танилцууллаа. БНСУ-д зорчих хүсэлтэй виз мэдүүлэгч монгол иргэдийн ая тухтай байдлыг хангах үүднээс визний тогтолцоог сайжруулах зорилгоор 2011 оны нэгдүгээр сарын10-ны өдрөөс эхлэн визний материал хүлээн авах ажлыг төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хүлээж авах тогтолцоог нэвтрүүлэхээр болжээ. Түүнчлэн цахим хуудсаар БНСУ-д зорчих визний мэдээллийг өргөнөөр танилцуулж, бүрдүүлэх материалыг багасгахаар болсон байна. Иргэд дараах гурван байгууллагаар дамжуулан виз хүсэх боломжтой болжээ. Ирэх даваа гаригаас эхлэн “Пасспорт интернэшнл”, “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”, “Бридж Хан-Монлау” гэсэн гурван байгууллагаар дамжуулан БНСУ-д зорчих визний материалыг ажлын өдрүүдэд, 09.00-18.00 цаг хүртэл өгөх боломжтой. Харин БНСУ-ын Элчин сайдын яам нь долоо хоног бүрийн Мягмар гарагт 10:00-12:00 цагийн хооронд визний материалыг дээр дурьдсан байгууллагуудаас хүлээн авах ажээ. ЭСЯ нь визний материал шалгах ажлыг дангаараа гүйцэтгэх ба ямар байгууллагаар дамжуулан виз мэдүүлэх нь визний хариунд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүйг тус яамнаас амлалаа. Мөн БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхэд бүрдүүлдэг зарим баримтыг хассан талаараа тус яам монголчуудын мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, эдийн засгийн өндөр чадавхитай, аялан жуулчлах сонирхолтой виз мэдүүлэгч нь урилгагүйгээр виз мэдүүлэх боломжтой болж байгаа юм байна. Мөн төрөл садныдаа зочлох, бизнесийн урилга нь батлан даалт бичиг, эх оронд нь хугацаанд нь буцаах батлан даалт зэрэг бичиг баримтыг шаарддаг байсан бол цаашид зөвхөн ЭСЯ-ны маягтын дагуу бөглөсөн урилгад агуулгыг багтааж хялбарчилжээ. Тус яам http://www.koreanvisa.mn вэб сайтыг ажиллуулахаар бэлтгэж байна. БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах эрхтэй “Пасспорт интернэшнл” байгууллагатай 7010-0154/0152, “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”-тэй 7012-4909, “Бридж Хан-Монлау” 463005, 463006 дугаарын утсаар холбогдож шаардлагатай мэдээллээ авч болно. Дашрамд сонирхуулахад жил бүр 40 мянган монголчууд Солонгос Улсад зорчдог бол 30 мянган монгол иргэн тус улсад албан ёсоор амьдарч, ажиллаж байгаа аж. Ингээд доорх хүснэгтээс БНСУ руу зорчих виз мэдүүлэхэд ямар өөрчлөл гарсаныг сонирхуулж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s